MSports logo
Balance Stretch - Mongolia
Balance Stretch - Mongolia
Balance Stretch - Mongolia
Салбар 1: 1-р эмнэлгийн чанх урд МУЗН, Ай Ти Лабораторийн байранд Салбар 2: Хан-Уул дүүрэг, Гэрлүг виста хотхон, 58/02 -р байр
Хаалттай

10:00 - 20:00

0

Танилцуулга

Msports-н бүх гишүүн 10%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. 


Баланс Стретч Монголиа сунгалтын бариа засал ба бидний тухай:

Сунгалтын бариа засал нь Японд анх 30 жилийн өмнөөс хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд тухайн үедээ физик эмчилгээг бариа засалтай хослуулж хэрэглэж байжээ. Түүнээс хойш сунгалтын бариа заслын олон газар нээгдэж, шинэ арга техникууд хөгжиж байгаа бөгөөд Япондоо “Доктор Стретч”, “Баланс Стретч” гэх мэт сунгалтын бариа заслын мэргэжлийн төв олноор нээгдсэнээс Монголд албан ёсны эрхтэйгээр анх орж ирж байгаа нь Баланс Стретч Монголиа салбар юм.

Баланс Стретч Монголиа нь сунгалтын бариа заслын арга техникийг, орчин үеийн шинэ технологи (аппаратны хамт)-той хослуулан хэрэглэдэг ба одоогоор цорын ганц Бариа заслын төв гэдгээрээ Япондоо маш их алдартай. Мөн Японы хамгийн олон жилийн түүхтэй анагаахын сургуулийн үе мөчний профессор Савада-гийн зөвөлгөөн дор уг бариа засал нь үүсэж, хөгжсөөр байна.

Монгол дахь анхны салбараа 2023 оны 11 сарын 11-нд нээлтээ хийснээс хойш Япон сургагч багш нараас гадна бэлтгэгдсэн Монгол бариачдыг оролцуулан ойролцоогоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Манай бариачид Япон багшийн сургалтуудад тодорхой үе шаттайгаар хамрагдаж, зохих түвшний шалгалтыг өгч тэнцсэнээр бариа хийх эрхийг олж авдаг. Сар бүр Япон багш нар ирж, шинэ техник ба арга барил зааж, шалгалт авч түвшинг тодорхойлдог. Энэ үзүүлэлтээрээ Япон бариачаас дутахааргүй өндөр түвшинд манай бариачид бэлтгэгдсэн болно.

Сунгалтын бариа нь ямар ач холбогдолтой вэ?

Яагаад сунгалтын барианд явах ёстой вэ? гэвэл хүний биеийн тэгш хэм алдагдсанаар биед олон янзын таагүй байдлыг үүсгэдэг. Тухайлбайл: нуруу өвдөх, мөр хөших, бодисын солилцоо алдагдах, ядрах, сульдах, таргалах, гүзээ суух гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тийм учраас биеийн тэгш хэмийг сайжруулснаараа дээрх шинж тэмдгүүд арилж, бие хөнгөрдөг.

Танд дээрх зовиур илэрч байвал манайд ирж сунгалтын бариа хийлгээрэй.




Байршил, цагийн хуваарь

Google Maps is loading
  • Салбар 1: 1-р эмнэлгийн чанх урд МУЗН, Ай Ти Лабораторийн байранд Салбар 2: Хан-Уул дүүрэг, Гэрлүг виста хотхон, 58/02 -р байр
  • Даваа

    10:00 - 20:00

    Мягмар

    10:00 - 20:00

    Лхагва

    10:00 - 20:00

    Пүрэв

    10:00 - 20:00

    Баасан

    10:00 - 20:00

    Бямба

    10:00 - 20:00

    Ням

    10:00 - 20:00


    Зураг

    Gallery
    Gallery
    Gallery
    Gallery

    Холбоо барих

  • 70111115
  • Салбар 1: 1-р эмнэлгийн чанх урд МУЗН, Ай Ти Лабораторийн байранд Салбар 2: Хан-Уул дүүрэг, Гэрлүг виста хотхон, 58/02 -р байр
  • Бичлэг