Сонгомол бөхийн төрөлд М.Даваабанди, Т.Боргил нар тэмцээнээ өндөрлүүллээ

Япон улсын Айчи Нагояа хотод болж буй 20 дахь удаагийн Азийн Наадмын Бөхийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас Сонгомол болон Чөлөөт бөхийн төрөлд нийт 4 тамирчин татамид гарна.
Өнөөдөр эхний барилдааныг 60 кг-ын жинд М.Даваабанди хийж, шигшээ 16-д өрсөлдлөө. Ийнхүү БНХАУ-ын тамирчин Нгүеэн Дин Хуятай барилдаж, 9-0 харьцаатай ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлж байна.

Мөн өнөөдөр Сонгомол бөхийн төрөлд өрсөлдөж буй залуу тамирчдын нэг болох Түвишнбаатарын Боргил Азийн наадмын утаа үнэрлэж, Энэтхэгийн бөх Амантай хүч үзлээ. Барилдаан тун ойролцоо өрнөж, 4-2 харьцаатай Т.Боргил илүүрхэж явсан ч, Аман хүчтэй угсраа мэх гурвыг дамжуулснаар 8-6 харьцаатай тун харамсалатай ялагдал хүлээлээ. Ийнхүү 18 настай Т.Боргилын хувьд Азийн Наадмын Сонгомол бөхийн барилдааны аялал нь энд хүрээд өндөрлөж байна.

Нийт шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




