ОУХМ Тогтохын Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо

20 дахь удаагийн Азийн наадмын Чөлөөт бөхийн төрөл өчигдөр хөшгөө нээсэн. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Тогтохын Анужин өрсөлдөж, Хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр шигшээ 16-д Непаль улсын тамирчинг ялсан бол шигшээ наймд ДАШТ-ий хоёр удаагийн аварга Озаки Нонака-д ялагдал хүлээв. Улмаар Озаки Нонока шигшээ шатанд шалгарсан тул тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Хүрэл медалийн төлөө Энэтхэг улсын тамирчин Манси Ахлаваттай барилдах болов. Түүний өрсөлдөгч Манси нь16-д Казакстаны тамирчныг 6-1 харьцаатай, шигшээ 8-д БНСУ-ын тамирчныг 5-0 харьцаатай тус тус ялж, хагас шигшээд Озаги Нонокад ялагдал хүлээсэн юм. Манси нь 2024 оны ДАШТ-ий хүрэлтэй, 25 настай нэг үеийн тамирчид байлаа.
Хүрэл медалийн төлөөх барилдаан эн тэнцүү, хүчтэй барилдаан болж, цаг дуусахад минут гаруй хугацаа үлдэхэд сүүлчийн оноог Энэтхэг авч 2-2 харьцаатай болж тэнцэв. Т.Алтжин бууж өгөлгүй тэмцсээр 3 онооны барилдаан дараалан хийснээр 5-2 харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү ОУХМ Тогтохын Алтжин Азийн Наадмын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөж буй Монголын тамирчдын анхны медалийг эх орондоо авчирлаа.




