ОУХМ Т.Алтжин хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн 62 кг-д зодоглож буй ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Алтжин хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна. Тэрбээр Шигшээ 16-д Непалийн бөх Чанд Сушилаг 10-0 харьцаатай илүүрхэж, шигшээ наймд өрсөлдөх эрхтэй болсон. Улмаар шигшээ наймд Монголчуудын ичнээ танил, Физикал Ази нэвтрүүлгийн Японы багийн тамирчин Дэлхийн хос алтан медальт, Азийн гурван удаагийн аварга, Ханжоу Азийн наадмын дэд аварга Нонока Оазакитай хүч үзэж, цэвэр ялагдсан.

Шигшээ наймд манай тамирчныг ялсан Японы бөх Озаки Нонока хагас шигшээд Энэтхэгийн Манси-г 6-0 харьцаатай илүүрхэж финалд шалгарсанаар манай тамирчин ОУХМ Т.Алтжин Энэтхэгийн тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тус барилдаан Айчи Нагояа хотын Инае цогцолборт 18:15 цагаас болно.
Нийт шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




