ОУХМ Олонбаярын Сүлдхүү дэлхийн хүчтэнг ялж хүрэл медаль хүртлээ

Наран улсын Айчи Нагояа хотноо болж буй 20 дахь удаагийн Азийн наадамд Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүрэл медаль хүртлээ.
Азийн аваргын гурван хүрэл медаль, 2026 оны Будапештын Гран При тэмцээний аварга О.Сүлдхүү шигшээ 16-д Шри Ланкын бөхийг цэвэр ялж, шигшээ 8-д Туркменистаны бөх Бэгэнжов Алп Арсланыг 4-0 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарсан. Улмаар хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт, эзэн орны бөх Ишигуро Хаяатод ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
Хүрэл медалийн төлөө Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн тивийн гурван удаагийн аварга, нэг мөнгө, нэг хүрэл, Гран При тэмцээний дөрвөн удаагийн аваргатай дэлхийн бөх Казакстаны тамирчин Даулетбеков Азамат учраа таарав. Эхний хагаст санаачлагыг О.Сүлдхүү авч 1-0 харьцаатай илүүрхсэн. Хоёрдугаар хагаст Азамат илүү хүчтэй дайралтууд хийж, 1 оноо, дамжаад 2 оноо аван оноогоор тэргүүлж эхлэв. О.Сүлдхүү тайван байж, маш ухаалаг даралтыг хоёр удаа хийн илүү боломжо ашиглан 2, 1 оноо авснаар 5-3 харьцаатай О.Сүлдхүү ялалт байгууллаа.

Монголын шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




