ОУХМ К.Ёолк энэ удаагийн Азийн Наадмын эхний алтан медалийг хүртлээ

20 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд ОУХМ К.Ёолк Монголын шигшээ баг тамирчид дундаас эхний алтан медалийг хүртлээ. ОУХМ К.Ёолк өнөөдөр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Афганистаны жүдоч Рахманы Хикматулла-г цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Дэлхийн чансааны #2, энэ удаагийн Азийн Наадмын чансааг тэргүүлэгч, Эмомали Нуралиг ялж, хагас шигшээд шалгарсан. Улмаар хагас шигшээд Казахстаны жүдоч Гусман Киргизбаев-ийг ваза-ри үнэлгээгээр буулган авч, Азийн Наадмын финалд шалгарсан. Азийн Наадмын аваргын төлөө Узбекистаны жүдоч Нутфуллоев Абдурахим-г цэвэр ялж, өнөөдрийн жүдо бөхийн Азийн Наадмын эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд босоо байж, түрүүлж чадсанаар энэ удаагийн Азийн Наадмын Монголын шигшээ баг тамирчдын эхний алтан медалийг хүртлээ.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




