ОУХМ ГАНБААТАРЫН ГАНХУЯГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

20 дахь удаагийн Азийн наадам Монгол улсаа төлөөлөн Чөлөөт болон Сонгомол бөхөд өрсөлдөж буй ОУХМ Г.Ганхуяг Сонгомол бөхийн 97 кг-ын жинд Туркменистаны бөх Агамаммедов Аманбердитай хийсэн хүнд барилдааны эцэст 9-5 харьцаатай ялалт байгуулж, Хүрэл Медалийн эзэн боллоо. Энэхүү амжилт нь Монгол улсын түүхэнд Азийн Наадмын СОНГОМОЛ БӨХ-ийн төрөлд хүртэж буй анхны медаль болж байна.
Ийнхүү Айчи Нагояа Азийн наамдмын Чөлөөт, Сонгомол бөхийн эхний медалийг өмнөх наадмын хүрэл медальт ОУХС Ганбаатарын Ганхуяг авчирлаа. Түүний хувьд 10-р сарын 03-ны өдөр Чөлөөт бөхийн 97кг-ын жинд дахин хүч үзнэ.
Нийт шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
SocialPay - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




