ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн төлөө барилдана

Сонгомол бөхийн төрлөөр Хүрэл медаль хүртсэн ОУХМ Ганбаатарын Ганхуяг Чөлөөт бөхийн 97 кг-ын жинд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр шигшээ 8-д Украйны залуу бөх Шерзод Поёонов-д ялагдсан. Улмаар Шерзод Поёонов Энэтхийг бөх Деепак Пуниаг эцсийн мөчид буулган авч, шигшээд шалгарсан тул манай бөх дагаж барилдах эрхтэй болов. Дагах барилдаанд Бахрайны Шарифов Магомедыг 3-1 харьцаатай буулган авч, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Хүрэл медалийн төлөө Энэтхэг улсын тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт, өмнөх Азийн Наадмын мөнгөн медальт, ААШТ-ий гурван хүрэл, хоёр хүрэлтэй хүчтэй өрсөлдөгч болох Деепак Пуниатай 17:48 цагаас хүч үзнэ.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД- Эрүүл хүнсийг эвт брэндээс




