ОУХМ Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө барилдана

20 дахь удаагийн Азийн Наадмын Сонгомол бөхийн төрөлд ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Өмнө нь тэрбээр Ханжоу Азийн наадамд Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан удаатай. Харин энэ удаа ОУХМ Г.Ганхуяг Сонгомол болон Чөлөөт бөхийн 97 кг-ийн жинд хоёуланд нь өрсөлдөж буйгаараа онцлог болж байна.
Тэрбээр эхний шатаа хийлж, шигшээ наймд шалгарсан ба хагас шигшээд орох эрхийн төлөө БНСУ-ын тамирчин Лий Минхотой өрсөлдөж 3-2 харьцаатай ялалт байгуулав. Шигшээ шатанд шалгарахын төлөө Энэтхэг улсын тамирчин Тив, Дэлхийн медальтай Нитештэй хүч үзэж, 9-0 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Ийнхүү хүрэл медалийн төлөө Туркменистан улсын тамирчин Агамаммедов Аманбердитай Монгол улсын цагаар 17 цаг 45 минутаас барилдана.




