ОУХМ Э.ДЭЛГЭРМАА ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68кг-ийн жинд ОУХМ Э.Дэлгэрмаа дагах барилдаанд Казакстаны бөх Бакбергеноваг 6-0 харьцаатай буулган авлаа. Өнөөдөр орой 18:30 цагаас БНХАУ-ын тамирчинтай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
ДАШТ, ААШТ-ий Мөнгөн медальт, Азийн аваргын таван хүрэл, өнгөрсөн Азийн наадмын Хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өнөөдөр 18 цаг 28 минутаас БНХАУ-ын тамирчин Лон Жиатай хүрэл медалийн төлөө барилдана.
Лон Жиа нь 28 настай, ДАШТ-ий багц медальт, Энэ оны ААШТ-д 72 кг-ын жинд Алтан медаль, 2023 оны Астанагийн ААШТ-д 65 кг-д мөн аваргалж байсан хүчтэй өрсөлдөгч юм.
Монголын Чөлөөт бөхийн баг тамирчдадаа амжилт хүсье!
Гэрэл зураг. Ч.Ганболд MSPA
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency- Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД- Эрүүл хүнсийг эвт брэндээ




