ОУХМ Э.Даваанасан хүрэл медалийн төлөө барилдана

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан өрсөлдөж байна. Тэрбээр эхний шатанд Хятадын Тайванийн Чан Хуй Ца-г 4:2-оор буулгаж авав. Үргэлжлүүлэн шигшээ наймд Казахстаны бөх, "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт, Азийн хошой аварга Эльмира Сыздыковатай барилдаж, 4-1 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

Удмаар Казакстаны тамирчин ялалт байгуулж, финалд шалгарснаар Э.Даваанасан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Түүнтэй БНХАУ-ийн тамирчин ААШТ-ий хүрэл медалт U-17 ангилалд 2023 онд аваргалж байсан 23 настай Ли Венжи өрсөлдөнө.
Хүрэл медалийн төлөөх барилдаан Монгол улсын цагаар 18:52 цагаас болно.
Монголын шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




