ОУХМ Батхуягын Хулан тун харамсалтайгаар ялагдал хүлээлээ

Энэ удаагийн Азийн Наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Батхуягын Хулан эхний шатанд тун харамсалтай ялагдал хүлээлээ. Тодруулбал эзэн орны алдарт бөх, Олимп, Дэлхийн аварга Акари Фүжинамитай хүч сорин эхний үед 5-0 харьцаатай илүүрхэж /цэвэр ялах боломж байв/ явсан ч Акари Фүжинами туршлага зааж төгсгөлийг 16-5 харьцаатай өндөрлүүллээ. Харамсалтай нь Акари Фүжинами хагас шигшээд БНАСАУ-ын тамирчинд ялагдал хүлээснээр дагаж барилдах боломжгүй болсон юм. Ийнхүү түүний хувьд энэ удаагийн Азийн наадам өндөрлөж байна.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI- Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим- Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД- Эрүүл хүнсийг эвт брэндээс




