ОУХМ Б.Уранзаяа шагналт байрт шалгарлаа

20 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд ОУХМ Б.Уранзаяа өрсөлдөж, шагналт байрт шалгарлаа. Түүний хувьд эхний тойрогт хийлж, хэсгийн аваргын төлөө Тажикистаны жүдоч Кюрбонзода-тай барилдаж, ялсан бөгөөд улмаар хагас шигшээд Узбекистаны жүдоч Кадамбоева Сита-д юүко үнэлгээгээр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын жүдоч Шю Аоюү-тай барилдаж, нэмэлт цагт ваза-ри үнэлгээгээр ялагдлаа.
Гэрэл зургийг: Д.Бямбажаргал Koo.mn
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI- Итгэлийг чанараар.
VNG Travel Agency- Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




