Өнөөдөр Азийн Наадамд жюү жицүгийн спортоор зургаан тамирчин өрсөлдөж байна

Айчи Нагояа 20 дахь удаагийн Азийн наадамд Жюү Жицүгийн шигшээ баг хоёр дахь өдрөө өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -77 кг-ийн жинд М.Даваадорж, Б.Шинэзориг нар эрэгтэйчүүдийн -94 кг-ийн жинд Б.Ариунцог, Г.Гантулга нар өрсөлдөж байна. Харин эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Г.Монголжин, А.Цагаанбилэг нар өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн -77 кг-ийн жинд М.Даваадорж өрсөлдөж, эхний тойрогт Филиппиний Антонио Луйжи-г 3:0-р ялж, шигшээ 16-д шалгарч, АНЭУ-ын тамирчин Мэхди Алавлакюй-д 0:4-ийн харьцаатайгаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -77 кг-ийн жинд Б.Шинэзориг өрсөлдөж, эхний тойрогт Филиппиний Марк Вержелийг 2:0-ийн харьцаатайгаар хожиж, шигшээ 16-д БНСУ-ын тамирчин Пак Жевү-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -94 кг-ийн жинд Б.Ариунцог өрсөлдөж, эхний тойрогт Йорданий тамирчин Янал Куарданыг 6:0-ийн харьцаатайгаар ялж, шигшээ 16-д Филиппиний тамирчин Жон Ромео Арелланод 2:6-ийн харьцаатайгаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -94 кг-ийн жинд Г.Гантулга өрсөлдөж, эхний тойрогт Кувейтын тамирчин Эмад Алсумайт-г 3:2-ийн харьцаатайгаар ялж, шигшээ 16-д Абдулла Кубайси-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд А.Цагаанбилэг эзэн орны тамирчин Саяка Сузуки-г ялж шигшээ наймд шалгарч, шигшээ наймд Тайландын Нучанат Сингчалад-г ялж хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээд А.Цагаанбилэг Асма Алхосани-тай өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Г.Монголжин эхний тойрогт Шамса Аламери-г цэвэр ялж, шигшээ наймд Женна Наполис-тай барилдана.
Гэрэл зургийг: Д.Бямбажаргал Koo.mn
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency- Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




