МУГТ Т.Тулга, ОУХМ А.Даваабанди нар тэмцээнээ өндөрлүүллээ

20 дахь удаагийн Азийн Наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хамгийн олон учраатай барилдахаар болсон. Түүний хувьд эхний шат буюу Шигшээ 32-т Афганистан улсын тамирчин Ахмад Мансоор Баряалайг 16-5 харьцаатай цэвэр ялж, шигшээ 16-д шалгарав. Дараагийн өрсөлдөгч эхний шатаа хийлсэн Вьетнам улсын тамирчин, энэ жилийн Элсний наадмын аварга Нху Дуя Памтай барилдаж харамсалтайгаар ялагдсанаар энэ удаагийн наадмыг өндөрлүүллээ.

Мөн ДАШТ-ий Мөнгө, Хүрэл медальт, Ханжоу Азийн Наадмын Аварга, МУГТ Төмөр-Очирын Тулга энэ удаа жин өгсөн оролцож байна. Тэрбээр Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Энэтхэгийн залуу бөх Жаглан Сагарт 8-1 харьцаатай ялагдлаа. Харамсалатй Жаглан Сагар шигшээ шатанд шалгарч чадаагүй тул МУГТ Т.Тулгийн энэ удаагийн наадам өндөрлөж байна.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency- Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим- Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД Эрүүл хүнсийг эвт брэндээс




