МУГТ Э.Ариунболд тэмцээнээ өндөрлүүллээ

20 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд МУГТ Э.Ариунболд өрсөлдөж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Индонезийн жүдоч Маулана Мухаммад-тай барилдаж, цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө шалгарав. Гэсэн ч хэсгийн аваргын төлөө Казахстаны Олимпын иж бүрэн медальт, Дэлхийн аварга, хошой хүрэл медальт алдарт Йэлдос Сметов-д ялагдаж, дагаж барилдахаар болов. Дагах барилдаанд Тажикистаны жүдоч Кудбудинов Лойк-той барилдсан ч Ваза-ри үнэлгээгээр ялагдаж, Азийн Наадмын тэмцээнээ өндөрлүүллээ.
Гэрэл зургийг: Д.Бямбажаргал Koo.mn
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




