Монголын жүдо бөхийн холимог шигшээ баг хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Монголын Жүдо бөхийн холимог шигшээ баг хүрэл медалийн төлөө БНХАУ-ын холимог шигшээ багийн эсрэг өрсөлдөнө. Манай шигшээ багаас эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд энэ удаагийн Азийн Наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Наранцэцэг, -70 кг-ийн жинд энэ удаагийн Азийн Наадмын хүрэл медальт, ОУХМ У.Анужин, +70 кг-ийн жинд Д.Номинзул, эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд Ж.Гансүрэн, -90 кг-ийн жинд ОУХМ Ж.Энхтөр, +90 кг-ийн жинд Ө.Пэрэнлэйжамц нар өрсөлдөх бол БНХАУ-ын холимог шигшээ багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд Тао Юуюйнг, -70 кг-ийн жинд Жан Вэн, +70 кг-ийн жинд энэ удаагийн Азийн Наадмын аварга Нью Шинран, эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд Лин Гаохуй, -90 кг-ийн жинд энэ удаагийн Азийн Наадмын хүрэл медальт Хан Кю, +90 кг-ийн жинд Ли Хайянг нар өрсөлдөнө. Хүрэл медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 16:00 цагаас эхэлнэ.
Азийн Наадмын холимог багийн хүрэл медалийн төлөө өрсөлдөх Монголын жүдо бөхийн холимог шигшээ багийн тамирчиддаа АМЖИЛТ ХҮСЭЕ.
Гэрэл зургийг: Б.Ирмүүн
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




