Монголын Жүдо бөхийн баг Шигшээ дөрөвт шалгарлаа

Монголын Жүдо бөхийн баг Шигшээ дөрөвт шалгарлаа
20 дахь удаагийн Азийн наадмын Жүдо бөхийн сүүлийн өдөр үргэлжилж байна. Өнөөдөр багийн төрлийн тэмцээн явагдаж байгаа ба манай улсын баг тамирчид эхний шатаа хийлж, хоёр дахь шатанд Непалийг буулгаж авсан Хятадын Тайваньтай энгэр зөрүүллээ. Эхний барилдааныг Ө.Пэрэнлэйжамц /+90 кг/ хийн гараагаа ялалтаар эхлүүллээ.
Хоёр дахь барилдаанд энэ наадмын хүрэл медальд ОУХМ Г.Наранцэцэг /-57 кг/ хийж, өрсөлдөгчдөө Вазаригаар ялагдал хүлээв. Үргэлжлүүлэн Ж.Гансүрэн /-74 кг/ өрсөлдөгчөө цэвэр яллаа. Мөн энэ удаагийн хүрэл медальт У.Анужин /-70 кг/-д минут 55 дахь секундэд цэвэр ялагдлаа. Хоёр багийн харьцаа 2-2 болон тэнцэх үед Ж.Энхтөр /-90 кг/ 2 минут 22 дахь минутад цэвэр ялж, багийн тэргүүллийг авчирлаа. Шийдвэрлэх барилдааныг Д.Номинзул /+70 кг/ хийн 1 минут 50 дахь секундэд буулгаж авсанаар 4-2 харьцаатай Монгол улсын жүдо бөхийн баг хагас шигшээд шалгарч байна.
Хасагдах шатанд яг одоо Эзэн орны баг тамирчидтай өрсөлдөнө.
Гэрэл зураг: Б.Ирмүүн Мспортс.мн
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД- Эрүүл хүнсийг эвт брэндээс




