Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Азийн аваргын гурван хүрэл медаль, 2026 оны Будапештын Гран При тэмцээний аварга О.Сүлдхүү шигшээ 16-д Шри Ланкын бөхийг цэвэр ялж, шигшээ 8-д Туркменистаны бөх Бэгэнжов Алп Арсланыг 4-0 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарсан. Улмаар хагас шигшээд ДАШТ-ий Мөнгөн медальт, эзэн орны бөх Ишигуро Хаяатод ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.
Түүнтэй Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн тивийн гурван аварга, нэг мөнгө, нэг хүрэл, Гран При-ийн дөрвөн аваргатай Казакстаны бөх Даулетбеков Азамат учраа таарчээ. Даулетбеков Азамат нь Казакстаны алдарт бөх бөгөөд өдгөө 32 настай туршлагатай тамирчин юм.
Хүрэл медалийн төлөөх тус барилдаан Монгол улсын цагаар 17:33 цагаас болно.
Монголын шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




