Чөлөөт бөхийн төрөл ялалтаар эхэллээ

20 дахь удаагийн Азийн наадмын бөхийн төрөл өнөөдөр ялалтаар эхэллээ. Тодруулбал Сонгомол бөхийн -67 кг-д өрсөлдсөн Н.Ганбаяр эхний тойрогт Индонезийн Мухаммад Алиансяхтай барилдаж, 11:8-аар буулгаж авсан. Харин шигшээ наймын шатнаа Японы бөх, 2023 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Кётаро Сүгабед 10:2-оор ялагдав. Хэрвээ Японы тамирчин шигшээ барилдаанд шалгарвал манай бөх дагаж барилдана. Сонгомол бөхийн -87 кг-д Г.Төрболд эхний тойрогтоо Тажикстаны Мухаммад Султонзодад 0-8 гэсэн харьцаатай ялагджээ. Сонгомол бөхийн -130 кг-д Б.Намбардагва эхний тойрогтоо Хятадын Мэн Линжэд 0-8 гэсэн харьцаатай ялагджээ. Хэдий Б.Намбардагва ялагдсан ч түүний хувьд чөлөөт бөхийн төрөлд мөн өрсөлдөнө.
Гэрэл зураг: Ч. Ганболд MSPA
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI- Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД- Эрүүл хүнсийг эвт брэндээс




