Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Намбардагва хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Улсын Начин Ду.Батбаярын хүү Намбардагва хүрэл медалийн төлөө барилдана.
Намбардагва нь өсвөр наснаасаа Япон улсад суралцаж, "Кашива Ниттай" ахлах сургуульд байхаасаа эхлэн Японы өсвөр, залуучуудын болон ахлах сургуулиудын дунд амжилттай барилдсан. U20 насны чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальтай мөн тус ангилал ААШТ-ий Мөнгөн медальтай, 22 настай өсч яваа залуу тамирчин юм. Тэрбээр 20 дахь удаагийн Азийн Наадмын эхний шатыг хийлж, шигшээ наймд шалгарсан ба тус шатанд БНХАУ-ын тамирчин Бухээрдунд ялагдал хүлээн дагах барилдаанд шилжсэн юм. Улмаар Непалы тамирчин Яадаб Раж-йиг 6-0 харьцаатай буулган авч, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Түүнтэй ОХУ-д төрж өссөн 2024 оноос Бахрайн улсын нэр дээрээс барилдаж буй Шарипов Шамил өрсөлдөх болно. Шарипов Шамил нь өдгөө 32 настай, ДАШТ-ий мөнгө, ААШТ-ий мөнгө болон хошой хүрэл медальт Гран При тэмцээнүүдийн мөнгө, хүрэл медальт туршлагатай тамирчин юм.

Хүрэл медалийн төлөөх тус барилдаан Монгол улсын цагаар 17:51 цагаас болно.
Монголын шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээ




