Баянмөнхийн Отгонтуяа хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд өрсөлдөж буй ААШТ-ий хүрэл медальт Б.Отгонтуяа хагас шигшээд шалгарсан. Тэрбээр эхний шатанд олимп, дэлхийн хүрэл медальтай БНАСАУ-ын Чо Хён Гёныг 2-2 харьцаатай онооны чансаагаар илүүрхсэн бол шигшээ 8-д Вьетнамын Нгуен Ту Миг 8-0 харьцаатай илүүрхэн ялалт байгуулсан бол Финалд шалгарах эрхийн төлөө Япон улсын бөх Дэлхийн аварга, ААШТ-ий багц медальт Мой Киёоокатай хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д хүч үзэж буй Азийн Аваргийн хүрэл медальт Баянмөнхийн Отгонтуяа хагас шигшээд Олимп, Дэлхийн медальт Мой Киёоокад 12-0 харьцаатай ялагдал хүлээлээ. Ийнхүү хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинтай 18:25 цагаас барилдахаар болж байна.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД- Эрүүл хүнсийг эвт брэндээс




