Баянмөнхийн Отгонтуяа хүрэл медалийн эзэн боллоо

Эмэгтэйчүүдийн 53 кг-д хүч үзэж буй Азийн Аваргийн хүрэл медальт Баянмөнхийн Отгонтуяа Айчи Нагояа Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний шатанд олимп, дэлхийн хүрэл медальтай БНАСАУ-ын Чо Хён Гёныг 2-2 харьцаатай онооны чансаагаар илүүрхсэн бол шигшээ 8-д Вьетнамын Нгуен Ту Миг 8-0 харьцаатай илүүрхэн ялалт байгууллаа. Хагас шигшээд эзэн орны бөх Дэлхийн аварга, ААШТ-ий багц медальт Мой Киёоокад 12-0 харьцаатай ялагдал хүлээлээ.
Улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Park Seoyoung-той барилдаж 7:0 харьцаагаар ялж ХҮРЭЛ медалийн эзэн боллоо. Азийн аваргын хүрэл медалиа Азийн наадмын хүрэл медалиар ихэрлүүллээ.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




