Б.Наранхишиг шигшээ наймд шалгарлаа

Айчи Нагояа 20 дахь удаагийн Азийн наадамд Жюү Жицүгийн шигшээ баг хоёр дахь өдрөө өрсөлдөж байна. Өнөөдөр манай шигшээ багаас эрэгтэйчүүдийн -85 кг-ийн жинд Б.Батбаяр, Б.Алтангэрэл нар эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Э.Халиун, Б.Наранхишиг нар өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн -85 кг-ийн жинд Б.Алтангэрэл эхний тойрогт Филиппиний тамирчин Вито Луиз Лузуриага-г 7:4-ийн харьцаатайгаар ялж, шигшээ 16-д шалгарсан ч шигшээ 16-д Саудын Арабын Абдулла Тарик Нада-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн -85 кг-ийн жинд Б.Батбаяр эхний тойрогт Филиппиний Дэвид Миранда-тай барилдаж, цэвэр ялж, шигшээ 16-д шалгарлаа. Шигшээ 16-д манай тамирчин Казахстаны Мерей Кабдуллаев-тай барилдана.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Э.Халиун Филиппиний Андреа Лоис Лао-тай барилдаж ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Б.Наранхишиг эхний тойрогтоо Тайландын тамирчин Аксарапак Сиримак-тай барилдаж, идэвхийн оноогоор ялж, шигшээ наймд шалгарлаа. Шигшээ наймд Вьетнамын тамирчин Ти Мин Нгуен-тэй өрсөлдөнө.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Олон Улсын Дата Сим - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




