Б.Мөнхнар, А.Анхбаяр нар чөлөөт бөхийн тэмцээнээ өндөрлүүллээ

20 дахь удаагийн Азийн Наадмын Чөлөөт бөхийн 50 кг-ийн жинд өрсөлдөж буй Бямбасүрэнгийн Мөнхнар шигшээ 16-д Казакстаны тамирчин Баяанова Зейнептэй барилдаж, 8-4 харьцаатай ялагдал хүлээн энэ удаагийн наадмыг өндөрлүүллээ.

Түүний араас Чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд зодоглож буй Алтангэрэлийн Анхбаяр шигшээ 16-д Киргизстаны тамирчинд тун харамсалтай ялагдал хүлээлээ. Эхний хагаст 3 оноо дамжуулан авч, илүүрхэж байсан ч хоёрдугаар хагаст тун хоёр талаас ээлжлэн оноо авч эцсийн мөчид Киргизстаны тамирчин 1 оноор илүүрхэн 8-7 харьцаатай ялагдал хүлээлээ.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




