Азийн Наадмын жүдо бөхийн хоёр дахь өдрийн медалийн төлөө өрсөлдөх тамирчид

Азийн наадмын жүдо бөхийн төрлийн 2 дахь өдөр манай улсын 5 тамирчин өрсөлдөж 1 тамирчин аваргын АЛТАН медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол 3 тамирчин ХҮРЭЛ медалийн төлөө 16.00 цагаас барилдахаар боллоо.
Эмэгтэй -57кг-ийн жинд өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа АЛТАН медалийн төлөө БНСУ-ын тамирчин Huh Mimi-тэй барилдана.
Эрэгтэй -73кг-ийн жинд Л.Энхдөл ХҮРЭЛ медалийн төлөө Тажикстаны тамирчин Asadulloev Muhiddin-тэй барилдана.
Эмэгтэй -63кг-ийн жинд МУГТ Л.Энхрийлэн ХҮРЭЛ медалийн төлөө БНСУ-ын тамирчин Kim Jisu-тэй барилдана.
Эмэгтэй -70кг-ийн жинд У.Анужин ХҮРЭЛ медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Takhellambam Inunganbi-тай барилдана.
Гэрэл зургийг: msports.mn Б.Ирмүүн
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




