Айчи-Нагояа 2026: ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

20 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. ОУХМ Г.Наранцэцэг өнөөдрийн жүдо бөхийн тэмцээнд эхний тойрогт хийлж, хэсгийн аваргын төлөө Тажикстаны жүдоч Муминова Ахлияаг ялж, улмаар хагас шигшээд эзэн орны бөх Кондо Мицүкүтэй маш хүнд барилдааны эцэст ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хүрэл медалийн төлөө Энэтхэг улсын жүдоч Дэй Асмитатай барилдаж ялж чадсанаар Монголын шигшээ баг тамирчдын энэ удаагийн Азийн Наадмын 3 дахь хүрэл медалийг хүртлээ. Ингэснээр Монголын жүдочид Азийн Наадмын тэмцээнээс нийт 7 алт, 13 мөнгө, 37 хүрэл медальтай боллоо. Тун удахгүй эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд ОУХМ К.Ёолк аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Гэрэл зургийг: Д.Бямбажаргал Koo.mn
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI- Итгэлийг чанараар.
VNG Travel Agency- Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




