Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй боксын шигшээ багийн тамирчид бүгд хожил байгууллаа

Айчи Нагояа 20 дахь удаагийн Азийн Наадам амжилттай үргэлжилж байна. Монголын Боксын шигшээ баг тамирчид эхний тулаануудаа хийлээ. Азийн наадамд манай шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Г.Лундаа Филиппиний тамирчин Огайре Жунмилардод ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Мөн эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ БНХАУ-ын тамирчин Ли Гуофенд ялагдсан бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд ОУХМ Х.Билгүүнсайхан Бангладешийн тамирчин Уцобыг хажуугийн шүүгчдийн нэгдсэн саналаар 5:0-ийн харьцаатайгаар ялж, шөвгийн наймд шалгарсан. Түүний хувьд шөвгийн наймд Тайландын тамирчин Бохунтод Канпитай тулалдахаар болсон.
ОУХМ М.Энхжаргал
Маргааш Азийн Наадмын Монголын боксын шигшээ багаас эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд ОУХМ М.Энхжаргал хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Парисын Олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Ханжоугийн Азийн Наадмын аварга Пак Чол Ми-тай тулалдана. ОУХМ М.Энхжаргал Азийн Наадмын эхний тулаанаа БНСУ-ын тамирчин Ян И Ёнтой хийж, хажуугийн шүүгчдийн саналаар 3:2-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан. Манай тамирчны хувьд боксын спортын замналдаа 28 ялж /хүнд цохилтоор 3/, 17 ялагдсан байна. Харин түүний өрсөлдөгч Пак Чол Ми боксын спортын замналдаа 22 тулаан хийж, 19 ялж, 3 ялагдаад байна. ОУХМ М.Энхжаргал маргааш буюу 09-р сарын 27-нд 11:45 цагаас тулалдана.
ОУХМ О.Есүгэн
Монголын эмэгтэй боксын 51 кг-ийн жингийн шилдэг тамирчин ОУХМ О.Есүгэн 09-р сарын 28-нд хүрэл медалийн төлөөх тулаанаа БНХАУ-ын тамирчин Ү Юүтай хийнэ. Манай тамирчин Азийн наадмын эхний тулаанаа Пакистаны тамирчин Мариатай хийж, хүнд цохилтоор буулган авсан. ОУХМ О.Есүгэн Ханжоугийн Азийн Наадмын хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Ү Юүтай өрсөлдөж, ялагдаж байсан. Манай тамирчин боксын замналдаа 51 тулаан хийж, 38 ялж /хүнд цохилтоор 5/, 13 удаа ялагдаад байна. Харин Ү Юү боксын замналдаа 50 тулаан хийж, 46 ялж, 4 ялагдаад байна. БНХАУ-ын тамирчин Ү Юүгийн хувьд 2024 оны Парисын Олимпын алт, Дэлхийн аварга, Ханжоугийн Азийн Наадмын аварга болсон шилдэг тамирчин билээ.
ОУХМ М.Намуун
Монголын эмэгтэй боксын 60 кг-ийн жингийн шилдэг тамирчин ОУХМ М.Намуун өнөөдөр буюу 09-р сарын 26-нд Азийн Наадмыг зохион байгуулагч Япон улсын тамирчин Тагучи Аякатай хийж, хажуугийн шүүгчдийн нэгдсэн саналаар 5:0-ийн харьцаатайгаар илүүрхэж, шөвгийн наймд шалгараад байна. Түүний хүрэл медалийн төлөөх өрсөлдөгч Узбекистаны шигшээ багийн тамирчин Турдибекова Ситора тулалдана. ОУХМ М.Намуун боксын замналдаа 56 тулаан хийж, 35 ялж /хүнд цохилтоор 6/, 21 ялагдсан бол Узбекистаны тамирчин Турдибекова Ситора замналдаа 44 тулаан хийж, 24 ялж /хүнд цохилтоор 2/, 20 ялагдаад байна. ОУХМ М.Намуун хүрэл медалийн төлөөх тулаанаа 09-р сарын 28-нд 16:00 цагаас хийнэ.
Азийн Наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөх ОУХМ Х.Билгүүнсайхан, ОУХМ М.Энхжаргал, ОУХМ О.Есүгэн, ОУХМ М.Намуун нартаа амжилт хүсэе.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим- Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




