Айчи Нагояа 2026: Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Ази тивийн чансааг тэргүүлж, маргааш хоёр тоглолт хийнэ

Энэ удаагийн Азийн наадамд 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн 23 хүртэлх насны тамирчдын ангиллаар явагдана. Нийт 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд Монгол улсын эрэгтэй шигшээ баг А хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн багуудтай учраа таарчээ. Монгол Улсыг төлөөлөн энэ удаагийн Азийн наадамд Г.Болор-Эрдэнэ, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, Г.Балжинням нар өрсөлдөнө. Багийн дасгалжуулагчаар Канад мэргэжилтэн Стив Сир ажиллаж байна.
Филиппин
Монголын шигшээ багийн Азийн наадмын эхний тоглолт есдүгээр сарын 21-нд Филиппиний эсрэг болно. Тоглолт Монголын цагаар 11:50 цагт эхлэхээр товлогджээ. 2023 оны Ханжоугийн Азийн наадамд хоёр баг 3x3-ын хэсгийн шатанд учраа таарч, Монголын шигшээ 21:12-оор Филиппинийг буулган авч байжээ. Улмаар манай шигшээ баг хэсгээсээ гарч, шөвгийн наймд Ираныг 16:15-аар хожсон ч хагас шигшээд Катарт 13:21-ээр ялагдсан. Гэсэн ч хүрэл медалийн төлөө БНСУ-ыг 21:20-оор ялж, эрэгтэй 3x3-ын хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Казахстан
Монголын баг эхний өдөр буюу есдүгээр сарын 21-нд Казахстантай Монголын цагаар 13:30 цагт тоглоно. Казахстаны баг мөн эхний өдөр Шри Ланкын эсрэг тоглох бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо есдүгээр сарын 23-нд Филиппиний эсрэг хийнэ. Манай шигшээ багийн хувьд Казахстантай хийх тоглолт хэсгийн байрлалд маш чухал нөлөө үзүүлнэ.
Шри Ланк
Монголын багийн хэсгийн шатны сүүлийн тоглолт есдүгээр сарын 23-нд Шри Ланкийн эсрэг болно. Тоглолт Монголын цагаар 11:50 цагт эхэлнэ. Шри Ланк хэсгийн дөрөв дэх баг боловч 3x3 сагсан бөмбөгийн хувьд өрсөлдөгчөө нэрээр нь дүгнэж болохгүй. Богино хугацаанд явагддаг энэ төрөлд нэг тоглолтын эхний хэдхэн минутын хэмнэл, шидэлтийн хувь, алдаа болон бөмбөгийн эзэмшил маш их зүйл шийддэг. Тиймээс Шри Ланкийн шигшээ багийг дутуу үнэлж болохгүй.
Гэрэл зургийг: Б.Ирмүүн
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




