Ц.Доржзодов Азийн Наадмаас мөнгөн медаль хүртлээ

Пара хөнгөн атлетикийн F55 ангиллын зээрэнцэг шидэлтийн төрөлд Ц.Доржзодов мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр Монголын багийн гурав дахь мөнгөн медаль, нийт ес дэх медалийг авчирлаа. Пара хөнгөн атлетикийн F55 ангиллын зээрэнцэг шидэлтийн төрөлд финалын шатанд нийт 10 тамирчин өрсөлдөж, Ц.Доржзодов 36 метр 99 сантиметрийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Сонирхуулахад түүний хувьд өмнө нь үндэсний бөхөөр хичээллэж байсан.
Тамирчиндаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
Тамирчнаа хамтдаа дэмжицгээе!
Гэрэл зургийг: Б.Ирмүүн Msports
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




