Айчи-Нагояа 2026: Маргааш Сонгомол бөхийн төрлөөр 3, Чөлөөт бөхийн төрлөөр 1 тамирчин өрсөлдөнө

“Айчи-Нагояа-2026” Азийн 20 дахь удаагийн наадмын бөхийн тэмцээн маргааш буюу 10 дугаар сарын 1-нд үргэлжилнэ. Хоёр дахь өдрийн хөтөлбөрт сонгомол бөхийн 60, 77, 97 кг, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан багтжээ. Урьдчилсан барилдаанууд 09:30 цагаас эхэлж, хагас шигшээ болон дагах барилдаанууд явагдана. Харин медалийн төлөөх барилдаан, финалууд 17:00 цагаас эхлэхээр товлогджээ.
СОНГОМОЛ БӨХ: МОНГОЛЫН ГУРВАН БӨХ ДЭВЖЭЭНД ГАРНА
60 КГ — М.Даваабанди
Сонгомол бөхийн 60 кг-ын жинд Монголын М.Даваабанди өрсөлдөнө. Түүний жинд БНХАУ-ын Тан Хаодун, Энэтхэгийн Сумит, Ираны Сажад Аббаспур, Иракийн Сажад Альбидхан, Японы Сүзүки Аята, Казахстаны Ернур Фидахметов, Киргизстаны Жоломан Шаршенбеков, БНСУ-ын Ким Дахён, Узбекистаны Алишер Ганиев зэрэг бөхчүүд бүртгүүлсэн байна. Ялангуяа Киргизстаны Жоломан Шаршенбеков нь дэлхийн болон Азийн дэвжээнд өндөр амжилттай бөх бөгөөд энэ жингийн анхаарал татахуйц өрсөлдөгчдийн нэг юм. М.Даваабанди эхний тойрогтоо
77 КГ — Т.БОРГИЛ
77 кг-ын жинд Монголын Түвшинбаатарын Боргил хүч үзнэ. Түүний жинд Японы Күсака Нао, Киргизстаны Акжол Махмудов, Казахстаны Демеу Жадраев, Ираны Алиреза Абдевали, Энэтхэгийн Аман, БНХАУ-ын Лю Рүй зэрэг Азийн шилдэг бөхчүүд багтжээ. Энэ жинд олимпын аварга Японы Күсака Нао, олимп болон дэлхийн медальт Киргизстаны Акжол Махмудов нар оролцож байгаа нь 77 кг-ын өрсөлдөөнийг онцгой анхаарал татахуйц болгож байна.
97 КГ — Г.ГАНХУЯГ
Сонгомол бөхийн 97 кг-д Монгол улсын үнэн зоригт харцага Г.Ганхуяг барилдана. Энэ жинд БНХАУ-ын Ван Зэган, Энэтхэгийн Нитеш, Ираны Амирсам Мохаммади, Японы Наказато Юри, Казахстаны Ислам Евлоев, Киргизстаны Узур Жүзүпбеков, БНСУ-ын Ли Минхо, Узбекистаны Амирхон Бердикулов зэрэг бөхчүүд бүртгүүлжээ.
ЧӨЛӨӨТ БӨХ: 62 КГ-Д Т.АЛТЖИН
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ын жинд Тогтохын Алтжин дэвжээнд гарна. Энэ жинд нийт 14 бөх бүртгүүлсэн бөгөөд Японы Нонока Озаки, БНХАУ-ын Жан Ци, Энэтхэгийн Манси, Казахстаны Ирина Кузнецова, Киргизстаны Сезим Жуманазарова, БНСУ-ын Жо Субин, БНАСАУ-ын Ким Ок Жу, Узбекистаны Мухайё Кушмуратова зэрэг хүчтэй өрсөлдөгчид байна. Тэднээс Японы Нонока Озаки болон БНАСАУ-ын Ким Ок Жу нар олон улсын дэвжээнд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд учраас 62 кг-ын жинд онцгой анхаарал татаж байна. Японы Нонока Озаки-г бид бүхэн Physical Asia нэвтрүүлэгт оролцсоноор нь сайн мэднэ.
Алтжин энэ жинд Монголын медалийн төлөөх гол өрсөлдөгчдийн нэг болж, Азийн наадмын дэвжээнд хүч үзнэ.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




