MSports logo
Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 13

  • Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа

    Vitality vs Legacy

    Остин Мажор гуравдугаар шат итгэмээргүй эхэллээ. Дэлхийн чансааны №1 30 дараалсан ялалттай Team Vitality BO1 форматад Legacy хэмээх Бразилын даруухан багт 13-3 харьцаатай хожигдож 30 дараалсан ялалт нь 30 минутын шившиг болон замхарлаа. Бразилын Legacy баг энэхүү тэмцээнд Bestia багийн дасгалжуулагч, тамирчдын Виз нь гараагүй тул оронд нь орж ирэн эхний шатнаас эхлээд гуравдугаар шат хүртэл итгэмээргүй амжилтыг үзүүлж мөн дэлхийн №1 Vitality багийг хожиж үзэгчид болон аналистуудын төсөөллийг давлаа.

    Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа

    Vitality өөрсдийн хамгийн сайн тоглодог газар болох Inferno-г сонгож өрсөлдсөн ч тоглолт эхэлсэн даруйд нөхцөл байдал эсрэгээрээ эргэв. Legacy багийн latto, lux, dumao нарын хамтрал яг л симфони мэт Vitality-г өрөвдөх сэтгэлгүйгээр нухчин дарж дэлхий нийтийг шоконд оруулж чадлаа.

    Тоглолтын дараа Vitality багийн ахлагч apEX : "Ялалтын цуврал чухал биш. Миний санаа зовж буй зүйл бол бид хэрхэн тоглосон. Тэд сайн тоглолт үзүүлсэн ихэвчлэн манай багийг утаан дотор хөнөөж байсан. Энэ бол CS-ийн нэг хэсэг биш гэж үү? Би жаахан сэтгэл дундуур байна учир нь бид хамгийн сайн тоглолтоо үзүүлээгүй. Бидэнд дараагийн BO1 тоглолт байна бид 0–2 болохыг хүсэхгүй байгаа болохоор дараагийн тоглолт дарамттай байх болно."

    Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа

    Aurora vs Faze

    Aurora баг хүчирхэг faze багийг Anubis дээр амархан хожиж чадлаа. Эхний хагасыг 10:2 дараагийн хагаст 3:3-ийн харьцаатай нийлбэр 13:5-ийн харьцаатай хожиж чухал ялалтыг авч чадлаа. Aurora багаас XANTERES маш гайхалтай тоглолтыг үзүүлж 23-7 k/d, ADR 117.6 гэсэн гайхалтай статистик үзүүлж тоглолтын шилдгээр нэрлэгдлээ.

    Тоглолтын дараа Aurora багийн XANTARES : “Бид яг одоо маш жаргалтай байна. Бид Сербид бэлтгэл хийсэн FaZe-ийн эсрэг юу хийхээ ч өмнө нь ярилцсан. Би бодохдоо (Anubis map) дээр бид дэлхийн хамгийн шилдэг баг.”

    Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа

    The Mongolz vs Furia

    Энэхүү тоглолт эхнээсээ л тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж байв. Улмаар эхний хагас 6:6-ийн харьцаатай дуусаж хоёрдугаар хагаст Furia багаас Molodoy 1vs3 clutch раунд амжилттай авч багтаа том тус хүргэсэн. Улмаар Furia баг манай The Mongolz багийг 11:13 харьцаатай ялж гуравдугаар шатны эхний хожлоо авсан.

    Тоглолтын дараа Furia багийн Molodoy : “Бид эхний хагасыг тэнцүүлсэн ч хоёрдугаар хагасаас илүү төвлөрч багийн тактикаа яг зөв хэрэгжүүлсэн. Clutch раундууд бол миний хувьд онцгой мөчүүд байсан.”

    Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа

    Мөн аналистууд өөрсдийн таамгаа ингэж өгсөн байна.

    Остин Мажор гуравдугаар шатны эхний тойрог дэлхий нийтийг гайхширууллаа

    "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн “ESN – eSports Network”-ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзэх боломжтой. Youtube сувгийг ЭНД дарж үзээрэй.