Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгий аваргуудын лигийн 30 дахь улирал BCL Asia Champions League нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 07-нд эхэлсэн ба 13-ны өдөр аваргаа тодруулна.
Монгол улсын Үндэсний Дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга Хасын Хүлэгүүд баг анх удаа BCL Asia East хэсгийг аваргаар тодорч түүх бүтээсэн. Улмаар тэд мөн улсынхаа топ клубүүдийг түүчээлэн анх удаа үндсэн хэсэг Азийн шилдэг клубүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөх эрхээ авсан юм. Энэ удаагийн тэмцээнд тивийн шилдэг найман клуб оролцож байна. Японы (B.Лиг), Өмнөд Солонгосын (KBL), Хятадын (CBA), Филиппиний (PBA) аваргууд болон 2024-25 оны BCL Asia EAST, WEST-ийн аварга, дэд аваргууд оролцож байна.