Цахим спортын PGL тэмцээн 1хbet-тэй дахин 3 жил хамтран ажиллана

Дэлхийн цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг PGL болон олон улсын бооцооны брэнд 1xBet хамтын ажиллагаагаа 2029 он хүртэл сунгах шинэ гэрээ байгуулснаа зарлалаа. Шинэ гэрээний хүрээнд 1xBet нь PGL-ийн зохион байгуулдаг CS2 болон Dota 2-ын гол тэмцээнүүд, тэр дундаа Tier-1 ангиллын тэмцээнүүд болон мэйжорын албан ёсны онцгой бооцооны түнш хэвээр үлдэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа сунгагдсанаар 1xBet брэндийн хувьд тэмцээний шууд дамжуулалт, цахим платформ болон хамтарсан үйл ажиллагаануудаар дамжуулан үзэгчид, хөгжөөн дэмжигчидтэй харилцах боломж улам өргөжиж байна. Мөн нийгмийн сүлжээ, цахим медиа болон танхимын арга хэмжээнүүдэд хамтарсан төсөл, шинэ контентын хэлбэрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 1xBet-ийн төлөөлөгч хамтын ажиллагаагаа 2029 он хүртэл сунгаснаар үзэгчидтэй тогтоосон харилцаагаа бэхжүүлж, хөгжөөн дэмжигчидтэй илүү өргөн хүрээнд харилцах шинэ боломжууд бий болно гэдгийг онцолсон байна.
Харин PGL-ийн зүгээс 1xBet-тэй хамтран шинэ төрлийн контент, үйл ажиллагаа хөгжүүлж, илүү өргөн үзэгчдэд хүрэхийн зэрэгцээ нэг улирлаар хязгаарлагдахгүй, олон жилийн турш үргэлжлэх төслүүд дээр ажиллахаа илэрхийлжээ. Монголын цахим спортын 1xBet нь PGL-ээс зохион байгуулдаг CS2-ын тэмцээнүүдэд оролцож буй Монголын тэргүүлэх баг The MongolZ-ийн амжилтыг тогтмол онцлон хүргэдэг. Тус багийн хувьд ирэх аравдугаар сарын 24-31-нд Румын улсын Бухарест хотод болох PGL Masters Bucharest 2026, мөн энэ оны гол тэмцээнүүдийн нэг болох арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 13-ны хооронд зохион байгуулагдах PGL Major Singapore 2026-д оролцохоор төлөвлөж байна.




