The MongolZ багийн дараагийн өрсөлдөгч BIG

Сербийн Белград хотод 1win Private Club Season 2 тэмцээнд Монгол улсын төлөөлөл The MongolZ баг өнгөрсөн өдрөөс эхлэн оролцсон билээ. Тэмцээний журам нь найман баг double elimination системээр өрсөлдөх бөгөөд түрүүлж хоёр хожигдсон багууд тэмцээнийг өндөрлүүлнэ.

The MongolZ баг тэмцээний эхний өдөр Швед улсын Alliance багтай тоглолт хийсэн. Энэ тоглолтод 2-0 гэсэн харьцаатай The MongolZ баг ялалт байгуулж тэмцээний дээд хүснэгтийн шөвгийн дөрөвт бичигдэж байна. Харин Alliance баг тэмцээнийг доод хүснэгтээс үргэлжлүүлэхээр болж байна.

Энэ тоглолтын дараагаар The MongolZ баг өөрсдийн Valve оноог 70-аар нэмж World rank #20, Valve rank #51, Азийн тивийн #2 дээр бичигдэж эхэллээ. Ингэснээр тэд Азид BC Game багийн доор бичигдэж, хэн нь ирэх Мажор тэмцээнийг раунд хоёроос эхлүүлэх вэ гэдгийг бид бүхэн үзэхээр болж байна.

Өнөөдөр (10-р сарын20) бол The MongolZ баг оройн 23 цагаас Герман улсын төлөөлөл BIG багийн эсрэг тоглохоор болж байна.

Шинэ бүрэлдэхүүн бүрдүүлсэн The MongolZ баг Alliance багийн эсрэг сайн тоглолтыг үзүүлсэн. Багийн шинэ гишүүн nin9 уг тоглолтод нийт 37 kill, 1.19 гэсэн рейтинг үзүүлж, шинэ багтайгаа хийсэн анхны тоглолтод сайн үзүүлэлт үзүүлсэн байна.

Энэ спортын хамгийн том, тоглогч болон багийн хувьд нэр хүнтэй тэмцээн болох Мажор тэмцээний оноолт таслагдах гэж байгаа энэ үед оролцож байгаа тэмцээн бүрдээ амжилт гаргах нь чухал болж байна.





