ОУХМ Тогтохын Сувд алтан медалийн төлөө барилдахаар боллоо

"Айчи Нагояа 2026" Азийн зуны Пара спортын наадам үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд зодоглосон ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ финалын шатанд шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Индонези улсын тамирчныг ялж хагас шигшээ барилдаанд шалгарсан. Хагас шигшээ барилдаандаа өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч Казахстан улсын тамирчныг ялж алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Аваргын төлөө Япон Улсын тамирчин Хангай Шизүкатай хүч сорино. Тус барилдаан Монгол улсын цагаар 15:00 цагаас эхэлнэ.

Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




