ОУХМ Лхайжавын Туруунаа Азийн Наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд аваргын төлөө шалгарч, эзэн орны жүдоч Ацуми Нишимураг ялж аварга боллоо. Түүний хувьд 2022 онд Азербайжаны Баку хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль, 2025 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэнээр пара жүдогийн төрлөөр ДАШТ-ий хос медальтан болсон анхны монгол тамирчин болсон. ОУХМ Л.Туруунаа шигшээ наймд Индонезийн жүдоч Сияамсых-г цэвэр ялж, хагас шигшээд БНХАУ-ын жүдоч Ван Вэнжинийг Базари, Юүко үнэлгээгээр ялж аваргын төлөө шалгарч, аваргын төлөө Ацуми Нишимуратай барилдаж, 54 секундын дотор цэвэр ялж, "Айчи Нагояа" 5 дахь удаагийн Пара Азийн Наадмын жүдо бөхийн -70 кг-ийн жинд аваргын алтан медалын эзэн боллоо.
Гэрэл зургийг: Х.Мөнхбилэг
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




