ОУХМ Л.Тураанаа аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

ОУХМ Л.Туруунаа жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд аваргын төлөө шалгарч, медалийн болзол хангалаа. Түүний хувьд 2022 онд Азербайжаны Баку хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль, 2025 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэнээр пара жүдогийн төрлөөр ДАШТ-ий хос медальтан болсон анхны монгол тамирчин болсон. ОУХМ Л.Туруунаа шигшээ наймд Индонезийн жүдоч Сияамсых-г цэвэр ялж, хагас шигшээд БНХАУ-ын жүдоч Ван Вэнжинийг Базари, Юүко үнэлгээгээр ялж аваргын төлөө шалгарлаа. Алтан медалийн төлөө 15 цагаас эзэн орны тамирчин Nishimura Atsumi-тэй барилдана. Тамирчиндаа амжилт хүсье!
Гэрэл зургийг: Х.Мөнхбилэг
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




