ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо

"Айчи Нагояа" 5 дахь удаагийн Пара Азийн Наадмын байт харвааны Рекурв төрөлд өрсөлдөж буй ОУХМ Д.Сэлэнгээ мөнгөн медаль халаасалж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр шигшээ 16-д Ираны тамирчныг 6-5 харьцаатай, шигшээ 8-д Энэтхэгийн тамирчныг 6-2 харьцаатай, хагас шигшээд Индонезийн тамирчныг 6-2 харьцаатай тус тус буулган авч, аваргын төлөө шалгарлаа.
10-р сарын 24-нд алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Гао Зихантай Монголын цагаар 08:07 цагаас цэц мэргэнээ сорино.
Монголын баг тамирчдадаа амжилт хүсье!
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




