ОУХМ Д.Ганбат 5-р байрт шалгарлаа

Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөөх барилдаандаа ялагдаж, 5-р байрт шалгарлаа. ОУХМ Д.Ганбат J1 ангиллын -95 кг-ийн жинд шигшээ 16-д Узбекистаны жүдоч Мухаммад Абдукулловтой барилдаж, ялагдсанаар дагаж барилдахаар болов. Улмаар эхний дагах барилдаанд Казахстаны жүдоч Абилае Адилбековыг цэвэр ялж, дараагийн дагах барилдаанд эзэн орны жүдоч Томоказу Мацумотог ялж, хүрэл медалийн төлөө Индонезийн жүдоч Фажар Памбудитай барилдсан ч цэвэр ялагдаж, 5-р байрт шалгарлаа.
ОУХМ Д.Ганбат “Гуанжоу-2010” Азийн Пара наадмын мөнгө, “Инчён-2014” Азийн Пара наадмын хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин.
Гэрэл зургийг: Х.Мөнхбилэг
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




