ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ

Пара байт харвааны рекурв төрлийн эмэгтэйчүүдийн хосын харваанд ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар хүрэл медаль хүртлээ. Манай тамирчид шигшээ наймд Индонезийн багийг 2:0-ийн харьцаатайгаар хожиж, хагас шигшээд БНХАУ-ын шигшээ багт 0:2-ийн харьцаатайгаар хожигдож, хүрэл медалийн төлөө Ираны шигшээ багийг 2:0-ийн харьцаатайгаар хожиж, Пара байт харвааны рекурв төрлийн эмэгтэйчүүдийн хосын харваанд хүрэл медалийн эзэд боллоо. Тэд 2025 онд БНСУ-ын Гванжу хотод болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хосын харвааны финалд БНСУ-ын багийг 6:0-ээр хожиж, дэлхийн аварга болж болсон билээ.
ОУХМ Д.Сэлэнгээ хувьд маргааш ганцаарчилсан төрөлд финалын шатанд өрсөлдөнө. Тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
Тамирчдаа хамтдаа дэмжицгээе!
Гэрэл зургийг: Х.Мөнхбилэг
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




