МУГТ Уламбаярын Сүрэнжав алтан медалийн төлөө 17:00 цагаас тулалдана

"Айчи Нагояа 2026" Азийн зуны Пара спортын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Пара Таеквондогийн К44 ангилалын -52 кг-ийн жинд өрсөлдсөн МУГТ У.Сүрэнжав финалын шатанд шалгарлаа. “Парис 2024” паралимпын наадмын аварга, Ханжоугийн Азийн пара наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав шигшээ 8-д Индонезийн тамирчинг 2-0 харьцаатай буулгаж авсан бол хагас шигшээд БНХАУ-ын тамирчинг мөн адил 2-0 харьцаатай буулган авч алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Ийнхүү шигшээ шатанд Узбекистаны тамирчин Умида Мамараджабоватай Монголын цагаар 17:00 цагаас тулалдахаар боллоо.

Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




