МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн Наадмын аварга боллоо

Пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ финалд шалгарч, улмаар алтан медалийн эзэн боллоо. МУГТ Г.Болор-Эрдэнэ шигшээ наймд Казахстаны тамирчин Айбек Жумангалыг 2:0-ийн харьцаатайгаар ялж, хагас шигшээд Ираны тамирчин Сайд Садегианпорийг мөн 2:0-ийн харьцаатайгаар ялж, аваргын төлөө Узбекистаны тамирчин Кудратжон Хайдаровтой тулалдаж, 2:1-ийн харьцаатайгаар буулган авч, 5 дахь удаагийн Азийн Пара Наадмын аварга боллоо.
МУГТ Г.Болор-Эрдэнэ дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, тамирчин билээ.
Гэрэл зургийг: Ж.Адилбиш
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




