МУГТ Г.Болор-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөнө

Пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ финалд шалгарч, медалийн болзол хангалаа. Тэрбээр дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, тамирчин билээ. МУГТ Г.Болор-Эрдэнэ шигшээ наймд Казахстаны тамирчин Айбек Жумангалыг 2:0-ийн харьцаатайгаар ялж, хагас шигшээд Ираны тамирчин Сайд Садегианпорийг мөн 2:0-ийн харьцаатайгаар ялж, аваргын төлөө Узбекистаны тамирчин Кудратжон Хайдаровтой тулалдахаар боллоо. МУГТ Г.Болор-Эрдэнэдээ алтан медалийн төлөөх тулаанд нь өндөр амжилт хүсье!
Гэрэл зургийг: Ж.Адилбиш
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




