Монгол улсын Хөдөлмөрийн Баатар У.Сүрэнжав алтан медаль хүртлээ

"Айчи Нагояа 2026" Азийн зуны Пара спортын наадмын медалийн буухиа үргэлжилсээр. Тодруулбал Пара таеквондогийн K44 ангиллын 52 кг-ын жинд өрсөлдсөн “Парис 2024” паралимпын наадмын аварга, Ханжоугийн Азийн пара наадмын мөнгөн медальт, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Өнөөдөр тэрбээр шигшээ 8-д Индонезийн тамирчинг 2-0 харьцаатай буулгаж авсан бол хагас шигшээд БНХАУ-ын тамирчинг мөн адил 2-0 харьцаатай буулган авч алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон. Улмаар шигшээ шатанд Узбекистаны тамирчин Умида Мамараджабоваг илүүрхэн 2-0 харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү Айчи Нагояа Пара Азийн Наадмын анхны Алтан медалийг эх орондоо авчирч байна.

Гэрэл зургийг: Ж.Адилбиш MSPA
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




