Хаулетын Темирбек пара таеквондогийн төрөлд Хүрэл медаль хүртлээ

"Айчи Нагояа 2026" Азийн зуны Пара спортын наадмын медалийн буухиа үргэлжилж байна. Өнөөдөр Пара таеквондогийн K44 ангиллын 58 кг-ын жинд өрсөлдөж буй Х.Темирбек хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шигшээ наймд ялагдал хүлээсэн бол дагах тулаандаа Афганистан улсын тамирчинг ялснаар хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарсан. Хүрэл медалийн төлөө шийдвэрлэх тулаанд манай тамирчин эзэн орны тамирчин Мицүяа Танакаг 2-0 харьцаатай буулган авч, хүрэл медалийн эзэн болж байна.
Ийнхүү Монгол улсын шигшээ багийн Таеквондогийн төрлийн эхний медалийг авчирч байна.
Нийт шигшээ багийн баг тамирчдадаа амжилт хүсье!

Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




