EWC 2026: The MongolZ vs Falcons-ийн форм, тактик, ялах боломж юу вэ?

EWC 2026 тэмцээний Counter-Strike 2-ын төрөл шийдвэрлэх шатандаа ирлээ. Хэсгийн шатнаас ялгаатай нь плей-оффын тоглолтуудад алдаа гаргах эрхгүй. Энэ удаагийн нийтлэлээр 1xBet-ийн цахим спортын шинжээчид The MongolZ багийн хасагдах шатны эхний тоглолтод юу хүлээж буйг болон аваргын төлөөх замд учирч болзошгүй өрсөлдөгчдийг нь дүгнэжээ.
Плей-оффын хүснэгт
Монголын баг плей-оффын хүснэгтийн хамгийн хүнд хэсэгт багтжээ. Хэрэв тэд Major тэмцээний аварга Falcons багийг ялж чадвал дараагийн шатанд хэсгийн тоглолтод 1:2-оор хожигдсон, уламжлал ёсоор хүнд өрсөлдөгч нь байсаар ирсэн NAVI багтай учраа таарах магадлал өндөр байна.
Харин хагас шигшээд The MongolZ баг Vitality болон Spirit багуудын аль нэгтэй тоглох өндөр магадлалтай. Тэдний бүрэлдэхүүнд ZywOo, donk зэрэг оргил формдоо байгаа тоглогчид бий. Тиймээс манай залуусыг амаргүй сорилтууд хүлээж байна. Харин хүснэгтийн нөгөө хэсгийн хамгийн хүчтэй багуудаар MOUZ болон FURIA нэрлэгдэж байна.
The MongolZ болон Falcons багуудын форм
1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ баг хэсгийн эхний тоглолтод magic багийг 13:7-оор итгэл төгс буулган авсан ч плей-оффын эрхийн төлөө NAVI багтай хийсэн өрсөлдөөнтэй тоглолтод 1:2-оор хожигджээ.
Гэсэн хэдий ч манай залуус дараагийн өдөр нь Бразилын paiN Gaming багийн эсрэг амжилттай эргэн ирэлт хийсэн юм. Тэд Nuke дээр 13:10, Inferno дээр 13:4-өөр ялалт байгуулжээ.
Эхний тоглолтод AWP-ийн үүрэг гүйцэтгэдэг 910 онцгой тоглолт үзүүлж, 1.56 үнэлгээ болон 20/12 гэсэн K/D үзүүлэлттэй байв. Харин сүүлийн тоглолтуудад багийн ахлагч bLitz үндсэн үзүүлэлтүүдээрээ түүнээс бага зэрэг илүү тоглож эхэлжээ. Мөн шинээр элссэн хоёр тоглогч багийн тактикийн системд дасан зохицож, харьцангуй тогтвортой тоглолт үзүүлж байгаа нь сайшаалтай.
Falcons баг хэсгийн эхний тоглолтод K27 багийг 13:6-аар буулган авсан. Мөн Astralis багийг төвөггүй давж, Ancient газрын зураг дээр 13:7, Dust2 дээр 13:11-ээр хожсоноор хэсгээ тэргүүлж, плей-оффт шалгарсан байна.
Тэдний бүрэлдэхүүн дэх m0NESY, NiKo, kyousuke нар тун сайн формтой байгаа юм. Эхний тоглолтод AWP-ийн мэргэн бууч m0NESY 1.97 үнэлгээ, 22/8 K/D үзүүлэлттэй тоглосон бол хоёр дахь тоглолтод туршлагатай Боснийн рифлер NiKo 1.52 үнэлгээ, 41/27 K/D үзүүлэлтээр багаа тэргүүлжээ.
The MongolZ vs Falcons: Хэн ялах вэ?
Цахим спортын шинжээчдийн үзэж буйгаар Major тэмцээний аварга Falcons баг удахгүй болох тоглолтод ялах магадлал харьцангуй өндөр байна. Гэхдээ The MongolZ тэднийг буулган авах бүрэн боломжтой.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр баг хоёр удаа учраа таарчээ. IEM Cologne 2025 тэмцээнд Монголын баг 13:9, 13:9-өөр буюу 2:0-ээр ялалт байгуулсан бол PGL Astana 2026 тэмцээнд шийдвэрлэх гурав дахь газрын зураг дээр нэмэлт үеийн дараа 12:16-аар хожигдсон юм. Тус тоглолтын эхний хоёр мап дээр оноо 8:13, 13:11 байв.
Ингэснээр хоёр багийн өмнөх учраануудын харьцаанд The MongolZ бага зэрэг давуу үзүүлэлттэй байна.
Дасгалжуулагч maaRaa тэмцээнд биечлэн оролцох боломжгүй байгаа. The MongolZ-ийн бүрэлдэхүүнд туршлага багатай хоёр шинэ тоглогч байгаа нь багийн тоглолтод сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэхдээ манай залуус дасгалжуулагчгүй байсан ч ялалт байгуулж чаддагаа өмнө нь олон удаа харуулсан.
Түүнчлэн шинэ тоглогчид давуу тал болж магадгүй. Falcons-ийн дасгалжуулагчдын штаб залуу Монгол тоглогчдын тоглолтын хэв маягийг бүрэн судалж амжаагүй учраас тэднээс юу хүлээхээ мэдэхгүй байх боломжтой. Энэ нь ялангуяа The MongolZ сүүлийн гурван сарын хугацаанд 100 хувийн ялалтын үзүүлэлттэй байгаа Dust2 газрын зураг дээр илүү чухал нөлөө үзүүлж мэднэ.
Мөн The MongolZ өнгөрсөн жилийн Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлж, замдаа Team Vitality зэрэг хүчирхэг багийг буулган авсныг мартаж болохгүй. Тус тэмцээнд түрүүлж байсан туршлага нь Азийн хүчирхэг багийн хувьд сэтгэл зүйн чухал давуу тал болж магадгүй юм.
The MongolZ багтаа EWC 2026 тэмцээний плей-оффын эхний тоглолтод нь амжилт хүсье! The MongolZ болон Falcons багийн тоглолтын шууд дамжуулалтыг заавал үзээрэй!




