Э.Даваадагва хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Пара жүдо бөхийн J2 ангиллын эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Э.Даваадагва хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Э.Даваадагва шигшээ наймд БНСУ-ын жүдоч Ким Дунхонд ялагдаж, дагах барилдаанд Узбекистаны жүдоч Тиллакузи Каримжоновтой барилдаж, цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Узбекистаны жүдоч Отабек Ирисбековтой барилдахаар боллоо.
Тамирчиндаа хүрэл медалийн төлөөх барилдаанд нь өндөр амжилт хүсье!
Тамирчнаа хамтдаа дэмжицгээе!
Гэрэл зургийг: Х.Мөнхбилэг
Паралимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




