Айчи-Нагояа 2026: Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өөр түвшинд очсоноо батлан харууллаа

Айчи-Нагояа 2026 Азийн наадам амжилттай үргэлжилж байна. Монголын баг тамирчдын хувьд өнөөдөр буюу есдүгээр сарын 24-нд сагсан бөмбөг болон 3Х3 сагсан бөмбөгийн төрлөөр анхаарал татахуйц гурван тоглолтуудыг хийлээ
САГСАН БӨМБӨГ
Манай шигшээ баг Азийн наадмын “C” хэсэгт хуваарилагдаж, Хятадын Тайван, БНСУ, Малайзын шигшээ багуудтай өрсөлдөж, Хятадын Тайван болон БНСУ-ын шигшээ багт хожигдож, Малайзын шигшээ багийг хожиж, хэсгээс гуравдугаар байраар шалгарч, улмаар “A” хэсгийн тэргүүн баг Азийн чансааны #1 БНХАУ-ын шигшээ багийн эсрэг гайхалтай өрсөлдөөнийг үзүүллээ. Тоглолтын эхний үед манай шигшээ баг олон удаа өрсөлдөгчөөсөө илүү гарч, ордонд цугласан үзэгчдийг алмайруулж, байсан ч хоёрдугаар үед БНХАУ-ын шигшээ баг манай шигшээ багаас 20 оноо илүү авч эхний хагас 49:28-ийн харьцаатайгаар өндөрлөв. Тоглолтын хоёрдугаар хагаст манай шигшээ баг хэд хэдэн удаа эргэн ирэлт хийх гэж оролдсон ч БНХАУ-ын шигшээ багийн төвийн тоглогч 19 настай, 223 см өндөр Жан Зиюу гайхалтай байж, энэхүү тоглолтод 20 оноо, 9 самбараас бөмбөг авч, БНХАУ-ын шигшээ баг 89:63-ийн харьцаатайгаар манай шигшээ багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа. Харин манай шигшээ багаас Амари Робинсон 18 оноо авч, МУГТ О.Хулан 13 оноо авсан бол 17 настай Монголын шигшээ багийн ирээдүй болсон тоглогч, сагсан бөмбөгийн дээд лигийн Өмнөговийн Хүлэгүүд багийн холбон тоглогч Б.Барсболдын төрсөн дүү Б.Анунгоо талбайд 18 минут тоглож, 8 оноо, 3 самбар авч өөрийгөө батлан харууллаа.
Манай шигшээ баг Азийн Наадамд шилдэг 8-т үлдэж, өмнөх амжилтуудаа хадгалж давтаж, цаашаа явах боломжтой гэдгээ ч хангалттай харууллаа. Тив, Дэлхийн аваргуудтай эхний шүгэл дугарснаас, сүүлчийн шүгэл дугарах хүртэл эцсээ хүртэл тэмцлээ. Азийн топ-уудаас айх айдас бидэнд хэдийнээ байхгүй болжээ.
Гайхалтай тоглолтууд үзүүлсэн Сагсан бөмбөгийн шигшээ багтаа баярлалаа!
Гэрэл зургийг: Э.Ганзориг Мспортс.мн
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээ




