Айчи-Нагояа 2026: Монголын эмэгтэй 3х3 шигшээ баг маргааш хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ

Азийн наадмын эмэгтэйчүүдийн төрөлд Монголын шигшээ баг С хэсэгт Филиппин, Малайз, Макаогийн багуудтай учраа таарчээ. Монголын эмэгтэй 3х3 шигшээ баг сүүлийн жилүүдэд тив, дэлхийн тавцанд амжилттай өрсөлдөж байгаа. Тухайлбал, 2025 онд эх орондоо зохион байгуулсан FIBA 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн юм. Манай шигшээ баг Азийн наадмын эхний хоёр тоглолтуудаа хийнэ. Манай шигшээ баг Азийн чансааны #2-т бичигдэж байгаа бөгөөд “B” хэсгийг тэргүүлж байна.
Филиппин
Монголын эмэгтэй шигшээ багийн хэсгийн эхний тоглолт Филиппиний эсрэг болно. Тоглолт есдүгээр сарын 22-нд Монголын цагаар 11:00 цагт эхлэхээр хуваарьт оржээ. Филиппиний эмэгтэй 3х3 баг энэ тэмцээнд мөн өндөр түвшний бүрэлдэхүүнээр оролцож байна. Филиппиний шигшээ баг дэлхийн чансааны #17-д бичигдэж байна.
Малайз
Монголын баг Филиппиний дараа Малайзын эсрэг талбайд гарна. Тоглолт мөн есдүгээр сарын 22-нд Монголын цагаар 12:40 цагт эхлэхээр товлогджээ. Малайзын эмэгтэй багийн хувьд энэ хэсгийн өрсөлдөөнд туршлагатай тоглогчидтойгоо оролцож байгаа бөгөөд тус улсын дасгалжуулагчийн зүгээс Монгол, Филиппин, Макаотой нэг хэсэгт орсон нь хүнд сугалаа болсон талаар онцолж байжээ. Тэдний гол зорилго нь хэсгээсээ шалгарч, шөвгийн наймд хүрэх явдал гэж мэдэгдсэн байна. Малайзын шигшээ баг дэлхийн чансааны #45-д бичигдэж байна.
Өмнөх Азийн наадамд Монголын эмэгтэй 3х3 шигшээ баг мөнгөн медаль хүртэж байсан.
Гэрэл зургийг: Б.Ирмүүн
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




